Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ: Монгол хэл, нийгэм судлал зэрэг зургаан хичээлийн улсын дундаж өнгөрсөн оныхоос буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Энэ сарын 15-18-ны өдрүүдэд ЭЕШ зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан БҮТ-өөс өнөөдөр дараах мэдээллийг хийлээ. Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат,

"Энэ жилийн ЭЕШ-д нийт 34462 шалгуулагч хамрагдахаар бүтгүүлсэн байсан бол 31877 шалгуулагч хамрагдлаа. Хичээл бүрийн улсын дундаж буюу анхны онооны дунджийг өнгөрсөн 2022 онтой харьцуулахад,

  • Математик- 2022 он 26,8 хувь, 2023 он 27 хувь
  • Монгол хэл- 2022 он 52 хувь, 2023 он 49 хувь
  • Нийгэм судлал- 2022 он 50 хувь, 2023 он 42 хувь
  • Англи хэл- 2022 он 35 хувь, 2023 он 35 хувь
  • Орос хэл- 2022 он 77 хувь, 2023 он 61 хувь
  • Газар зүй- 2022 он 48 хувь, 2023 он 45 хувь
  • Физик- 2022 он 31 хувь, 2023 он 31 хувь
  • Хими- 2022 он 26 хувь, 2023 он 30 хувь
  • Биологи- 2022 он 42 хувь, 2023 он 44 хувь
  • Түүх- 2022 он 49,5 хувь, 2023 он 45 хувь байна.

Үүнээс үзэхэд нийт 10 хичээлийн найман хичээл нь өнгөрөгч оны улсын дунджаас тодорхой түвшинд буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Энэ бол олон учир шалтгаантай. ЭЕШ-аар ямар нэг сургалтын хөтөлбөр, хэрэгжилтийг үнэлдэггүй мөн боловсролын чанарыг ярих боломжгүй. ЭЕШ-ийн зорилго бол шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт.

Мөн хүйсээр авч үзвэл математикийн хичээл дээр эрэгтэй шалгуулагчдын дундаж 27,6 хувьтай байгаа бол эмэгтэй шалгуулагчдын дундаж 28,2 хувьтай байна" гэх мэдээллийг өглөө.

УБТЗ оны эхнээс 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна
УБТЗ оны эхнээс 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна
 
“Нэр бүхий аймгийн Засаг дарга нар “үгэнд ороогүй“ гэх шалтгаанаар төрийн албан хаагчийг ЗОДСОН хэрэг гарсан“
“Нэр бүхий аймгийн Засаг дарга нар “үгэнд ороогүй“ гэх шалтгаанаар төрийн албан хаагчийг ЗОДСОН хэрэг гарсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.