Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм эмчилгээ болон тэдэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Сонсголонд байрлалтай хөгжлийн бэрхшээлтэй сэргээн засах хөгжлийн төв дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх чиглэлд тусгай зөвшөөрөл, хүний нөөц тал дээр ажиллахаар Ажлын хэсэг гарсан.
Талбай дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд жагсахаас өмнө ч эл асуудал байсан. Ганцхан уналт таталтын эм хомстолд орчихоод байгаа зүйл биш. Тээвэр ложистик, Эрээний боомт хаагдсан нөхцөл байдалтай холбоотой зайлшгүй шаардлагатай эмийн хомстол үүсч эхэлж байгаа.
БНСУ-аас ганзагаар оруулж ирдэг хүнийг барьж хорьсон талаар мэдээлэл цахимд гараад байгаа. Тухайн иргэн бидэнд албан ёсоор хүсэлтээ өгөх ёстой байдаг. Үүний дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээн авсан. Зарим бичиг баримт дутуу байх шиг байна лээ. Бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл албан ёсны эрхийг өгнө.
Зарим нэр төрлийн эмийн татан авалт тал дээр өнгөрсөн хугацаанд ЭМЯ ажиллаагүй биш ажилласан. Нэг удаагийн лицензүүдийг олгосон. Энэ сарын 29-нд Швейцараас зарим нэр төрлийн уналт таталтын эмнүүдийг татан авахаар болсон" гэв.