
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилсон байна. С.Энхболд нь ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч, Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.