Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өмнө нь Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнөөдөр /02.24/ Тусгаар тогтнолын ордонд болсон "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байна.

Сануулахад, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн санхүүгийн асуудалтай холбогдуулан түүнийг ЭМДЕГ-ын даргаас чөлөөлөөд байсан билээ. Мөн үүнээс өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байсан юм. Тодруулбал, түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтран завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж, яллагдагчаар ч татсан удаатай.

Гэвч ажлаа өгснөөс хойш хэсэг чимээгүй байсан тэрбээр ийнхүү УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон байна.

Г.Амартүвшин: Сайд нарын үгээр ажил хийхгүй. Хариуд нь нэр бүхий сайд нарын дарамт, шахалт, эсэргүүцэлтэй тулгарч байна
Г.Амартүвшин: Сайд нарын үгээр ажил хийхгүй. Хариуд нь нэр бүхий сайд нарын дарамт, шахалт, эсэргүүцэлтэй тулгарч байна
 
Ж.Батжаргал: Хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулж болохгүй учраас “Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжих“ санаачилгыг гаргасан
Ж.Батжаргал: Хоорондоо толхилцоод төрийн ажлыг удаашруулж болохгүй учраас “Бүлгийн шийдвэрийг 100 хувь дэмжих“ санаачилгыг гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.