Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ ХХК орон тоогоо ЦӨӨЛЖЭЭ

Огноо
Унших
2 минут 22 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн тавдугаар сарын 31-нд хуралдаж орон тоогоо цөөлжээ. Улс төрчид, эрх мэдэлтнүүд тус компанид өөрсдийн хүнээ шахдаг, сонгуульд нь ажилласны шагналд ойрын хүрээллийн хүмүүсээ ажилд оруулдаг гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн “Эрдэнэс Монгол” компанид Засгийн газраас удаа дараа орон тоогоо цомхон болго гэж чиглэл өгч байсны дагуу ийнхүү цөөлсөн байна.

Үүнээс гадна орон тоо багасгах хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, тендерт холбогддог, хэдэн сараар ажилдаа ирдэггүй, өндөр цалин аваад ажил хийдэггүй олон хүнтэй, нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан ажлын байранд туршлага дутуу мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулдаг зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилготой гэнэ. Үндэсний баялгийн сангийн хуультай холбоотой "Эрдэнэс Монгол" компани дээр төрийн өмчийн уул уурхайн компаниуд төвлөрч, зэс, өнгөт металлын групп ашигт малтмалын групп гэх мэт нэгдсэн бодлого төлөвлөлтөөр ажиллахад мэргэжлийн чадварлаг хүмүүс ажиллах шаардлагатай тухай салбарын сайд нь ч хэлж байсан. “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд 8 гүйцэтгэх захирлын нүүр үзжээ.

Үе үеийн захирлууд нь мэргэжлийн бус, чадвар дутуу хүмүүсийг салбарын чухал албан тушаалуудад томилж, хууль бус үйлдлээр хувьдаа мөнгө завших, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр ойр тойрны найз нөхөд, төрөл саднаа ажиллуулж төслийн мөнгө үргүй зарцуулах, тендер будлиантуулж ажил цалгардуулдаг алдааг гаргасаар байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн АТГ, аудит гээд хууль хяналтын байгууллагуудын шалгалтаар олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, тендертэй холбоотой маш их зөрчил илэрч байгаа тухай бидэнд мэдээлэл ирсээр байна. Ямартай ч “Эрдэнэс Монгол” ХХК бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн хүмүүсээ цөөлж эхлэх нь, үр дүнг нь харах л үлдлээ.

СУРВАЛЖИЛГА: Хүнсний бүтээгдэхүүн авахдаа зөвхөн хугацааг нь харах бус шошго дээрээс өөрт хэрэгтэй мэдээллийг харж хүнсээ СОНГОХ ёстой
СУРВАЛЖИЛГА: Хүнсний бүтээгдэхүүн авахдаа зөвхөн хугацааг нь харах бус шошго дээрээс өөрт хэрэгтэй мэдээллийг харж хүнсээ СОНГОХ ёстой
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.