Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр болсон. Уг хурлын үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Эрдэнэс Монголын өрийг барагдуулах талаар Засгийн газар дээр яригдаж байгаа хувилбарыг танилцууллаа. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаанаас БИШ, ЗГ-ын эзэмшлийн 81.5 хувийн хувьцааны ногдол ашгаас Хөгжлийн банкны өрийг төлж, барагдуулах хувилбар яригдаж байгаа аж. Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэс Монгол ХХК Хөгжлийн банкинд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй.
Энэ нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 14.5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай хамааралгүй. Харин төрийн эзэмшлийн 81.5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашигаар толгой компани болох Эрдэнэс Монголын өрийг барагдуулах асуудал юм байна.