Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Болд: Халдвар илрэхгүй бол тээврийн хэрэгслийн тоог 30-аар нэмэгдүүлэх тохироог Хятадын талтай хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүний улмаас чингэлэг тээврийн тоо хоёр дахин буураад байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.

-Эрээн хотод халдвар гарсантай холбогдуулан чингэлгийн тоо хоёр дахин буурчээ. Мөн нүүрс тээврээ сайжруулах тал дээр Хятадын талтай ярьсан зүйл байна уу?

-Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн чухал боомт бол Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц модны боомт. Шивээхүрэн-Сэхэ боомтыг бид дипломат шугамаар Хятадын талтай ярилцсаны үр дүнд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нээсэн. Энэ боомтоор өдөрт дунджаар 250-260 чингэлэг Шивээхүрэн боомтоор орж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад явбал цаашид улам нэмэгдэх байх.

Гашуунсухайт-Ганцмод боомт энэ сар гарснаас хойш 420 орчим тээврийн хэрэгсэл явж байна.

-ПГУ шинжилгээний хувьд хэр их эерэг тохиолдолд гарч байна вэ. Монгол жолоочоос илрэх нь хэр байгаа вэ?

-Хятадын талаас авсан шинжилгээгээр үе үе илэрдэг. Гашуунсухайт боомтын тухайд ярьвал, Монголын талаас жолооч нар гарч, БНХАУ-ын талд ПГУ шинжилгээг өгдөг. Өнөөдөр өгөхөд хариу нь маргааш оройдоо гарна. Шинжилгээний хариу бүгд сөрөг байвал шинжилгээ өгсөн бүх жолооч машинаа бариад гарах эрхтэй болно. Цагаанхад талдаа бөмбөлгийн зохион байгуулалтад орсон байгаа. Хэрвээ нэг л жолоочоос эерэг гарвал нэг бөмбөлөгт байгаа 10-15 жолооч бүгдээрээ БНХАУ руу нэвтрэх боломжгүй болно.

Хятадын талтай 7 хоног бүтэн тээвэрлэлт яваад тэр хооронд эерэг тохиолдол илрэхгүй бол 30 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлнэ гэдэг тохироог хийсэн байгаа.

Монголын тал халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад явбал энэ тоо улам нэмэгдээд явах байх. Гашуунсухайтаар гарах нүүрсний экспортын тоо бол өдөрт дунджаар 750-800 тээврийн хэрэгсэл гарч байвал эдийн засагт орж ирэх үр өгөөж нь өндөр байдаг.

Б.Энхбаяр: Цэндийн Нямдоржийн 4 жил дарсан хуулийг оруулж ирж байгаад баяртай байна
Б.Энхбаяр: Цэндийн Нямдоржийн 4 жил дарсан хуулийг оруулж ирж байгаад баяртай байна
 
ШУУРХАЙ: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг прокуророос гаргасныг маргааш 09.00 цагт хэлэлцэнэ
ШУУРХАЙ: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг прокуророос гаргасныг маргааш 09.00 цагт хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.