Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдөр шүүнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал 09.00 цагаас эхлэх юм. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцоно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцох юм.

Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Б.Энхцэцэг:  “Мах импекс“”компани квот авч чадаагүй компаниудын махыг өөрийн нэр дээрээ Хятад руу гаргадаг
Б.Энхцэцэг: “Мах импекс“”компани квот авч чадаагүй компаниудын махыг өөрийн нэр дээрээ Хятад руу гаргадаг
 
1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох уу
1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.