Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны сайд Збигнев Раутай уулзлаа. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёр улсын түүх соёлтой холбогдох асуудлаар архивын салбарт шинэ харилцаа холбоог эхлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Польш Улсын шинжлэх ухааны архивт хадгалагдаж байгаа Богд Хаант Монгол Улсын 1915 оны хүн амын тооллогын баримтыг эх хувиар нь авах саналыг тавьжээ.
БНПУ-ын Гадаад харилцааны сайд Збигнев Рау уг саналыг нааштайгаар хүлээн авчээ. Энэ асуудлыг 2022 оны 09 дүгээр сард БНПУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх айлчлалын үеэр судлаж шийдвэрлэнэ гэв.