Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ц.Дуламсүрэн ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг эрлийз адууны галыг тэргүүлдэг хэмээн мэдээлэл өгсөн. Энэ тухай "Үүнийг би яриагүй. Тухайлбал, 2020 оны наадам болох гэж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангайд очоод зарласан. Монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдана. Эрлийз морьд уралдахгүй гэдгээ хэлсэн. Тэр үед Я.Содбаатар "Засаг солигдоно. Би удахгүй Шадар сайд болно. Эрлийзээ битгий тавиарай гэж галынхандаа зарласан байгаа юм. Тэгээд долоохон хоногийн өмнө эрлийз гурван нас уралдана гээд төсвөөс мөнгө гаргаад байлчихаж байгаа юм. Хэсэгхэн хүмүүст ашигтай болгосон. Энэ бол ил зүйл" хэмээсэн юм.