Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 халдварын хавьталуудыг илрүүлдэг апп бэлэн болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 28 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • 2-3 долоо хоногийн дараа Европ болон Австралид нээлтэй хийнэ.
  • Уг апп Ковид-19 халдварын тархалтыг хянах зорилготой хийгджээ.
  • Зорилтот хэсгийн 80 хувь нь ухаалаг утастай хэрэглэгчид байна.

Ковид-19 халдварын контакт хайх программууд ойрын 2-3 долоо хоногт багтан Европ болон Австралид нээлтэй хийх гэж байгаа тухай холбогдох албаныхан нийтэд зарлалаа

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Спахн апп-ийг 3-4 долоо хоногийн дараа хэрэглэгчдэд шууд татан ашиглах боломжтой болж байгааг мэдэгдэв.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон "уг апп-ийг ашиглах нь хүмүүсийн сайн дурын хэрэг юм. Заавал татан авч ашиглах ёстой гэж тулгахгүй. Гэхдээ та энэ апп-ийг ашиглавал хэн нэгний амийг аврахад туслаж байна гэсэн үг юм." хэмээн хэлжээ.

Уг апп нь тантай ойрхон байгаа хүнийг тэмдэглэхдээ Bluetooth  эсвэл хиймэл дагуулын байршлын өгөгдлийг ашигладаг. Хэрэв апп-д бүртгэгдсэн хэн нэгэнд Ковид-19  халдвар илэрсэн тохиолдолд апп-д мэдэгдэл ирэх юм.

NHS Ковид-19 халдварын програмын  зорилтот хэсгийн  80% нь ухаалаг гар утастай хэрэглэгчид юм. Эрх баригчдын зүгээс ийм хянах технологи нь хэдий Ковид-19 халдварын тархалтыг хянах боломжтой ч нөгөө талаар буруугаар ашиглах магадлалтай гэсэн болгоомжлолтой байна.

Дэвсгэр мэдээлэл: Ковид-19 халдварын хавьталуудыг мөрдөх, бүртгэх зорилготой бүтээсэн энэхүү апп-ийг хэд хэдэн орон хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьжээ.

                                                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: BBC 

                                                                                                                                                                                                                                                                                 Орчуулсан: Н.Мөнхзаяа 

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
 
Махны үнэ нэмэгдэж килограмм нь 22600 төгрөг болов
Махны үнэ нэмэгдэж килограмм нь 22600 төгрөг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.