Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжинг цагдан хориогүй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг иргэд “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг Хэлмэгсэдийн хөшөөний дэргэд зохион байгуулсан. Энэ үеэр нэгэн иргэн "Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ ч оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас Оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу" хэмээн Д.Сосорбарам руу гурил цацаж танхайрсан юм.

Тэгвэл уг үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн иргэний цацсан зүйл нь гурил эсэхийг шинжээч томилж, тогтоохоор ажиллаж байгаа юм.

Мөн энэ хугацаанд тус асуудалд холбогдоод буй Х.Бээжин тэргүүтэй залуусаас тайлбар мэдүүлэг авчээ. Харин МУГЖ Д.Сосорбарамаас тайлбар авах гэсэн боловч тэрбээр огт ирэхгүй байгаа аж. Тайлбар мэдүүлэг өгөхөөр цагдаагийн байгууллагад очихгүй байгаа нь хэргийг шалгаж тогтооход хүндрэл учруулж байгаа юм байна.

Тэгвэл Х.Бээжинг цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг ЦЕГ-аас тодруулахад "Х.Бээжинг цагдан хориогүй" гэлээ.

Ерөнхийлөгч Юн ковидын вакциныг Хойд Солонгост илгээхийн санал болгожээ
Ерөнхийлөгч Юн ковидын вакциныг Хойд Солонгост илгээхийн санал болгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.