Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ·Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсож байна. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
НДЕГ-ын дарга Д.Зоригт "Капитал банкнаас авах авлага одоо 70 орчим тэрбум төгрөг үлдсэн. АТГ, ЭЦГ, Капитал банкны эрх хүлээн авагчидтай хамтарч ажиллаж байгаа. Капитал банкнаас шүүхийн маргаан байхгүй, эргээд худалдан борлуулах магадлалтай хөрөнгө авч байгаа. Мөн 8 тэрбум орчим төгрөгийг бэлнээр авсан. Үлдэж байгаа хөрөнгүүд дээр судалгаа хийж байгаа. Учир нь санал болгосон хөрөнгө нь шүүхийн маргаантай байгаа. Мөн ЦЕГ, АТГ-аас тус хөрөнгүүдийг банкны хөрөнгөөр баригдсан байж болзошгүй гээд шалгаж байна" гэлээ.