Г.Ууганбаяр: Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Шаардлагатай чулууг захиалсан, ирмэгц нь богино хугацаанд шинэчилж дуусгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан Д.Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр "Нийслэлийн төв талбайн хавтангууд хагарч, ногоон байгууламж, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ хүрээнд холбогдох ажлуудыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгож байна. Дүүргүүд аливаа ажлыг гүйцэтгэх болон хяналт тавих байгууллагыг өөрсдөө сонгодгоос үүдэж тохижилт, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Цаашид дүүргүүдийн тохижилтын ажлын хяналтын байгууллагыг нийслэлээс сонгодог болно" гэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Г.Ууганбаяр "Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Талбайн урд хэсэгт гэрэлтүүлгийн шон суурилуулах ажлын үеэр хүнд даацын авто машинууд зорчсоноос шалтгаалан эвдрэл үүссэн. Д.Сүхбаатарын талбайн хавтантай ижил төрлийн чулуу Монгол Улсад худалдаалдаггүй. Шаардлагатай чулууг захиалсан байгаа, ирмэгц нь хавтангуудыг богино хугацаанд шинэчилж дуусгана" гэлээ.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиож байна
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиож байна
 
Гаалийн лабораторийн дарга С.Цэрэнчимэдийн мэдэгдэл: Никотины хэмжээг андуурсан уу, эсвэл гишүүдийг төөрөгдүүлсэн үү
Гаалийн лабораторийн дарга С.Цэрэнчимэдийн мэдэгдэл: Никотины хэмжээг андуурсан уу, эсвэл гишүүдийг төөрөгдүүлсэн үү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!