Хятадын Шанхай хотод таван долоо хоногийн турш хөл хорио тогтоосон нь ахмадуудад хүндээр тусчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ковидын дэгдэлт эхэлснээс хойш 500 мянга гаруй хүний шинжилгээ эерэг гарчээ. Эдгээр хүмүүсийн 10 мянга орчим нь 80-аас дээш насныхан байна. Тэдгээр ахмадууд болон ойрын хавьтлуудыг нь хорио цээрийн төвд илгээдэг. Тус төвд олон мянган хүн хорионд орж, ариун цэврийн шаардлага хангахгүй, бие засах газар нь бөглөрч, хогийн сав нь хогоор дүүрсэн тул ахмадуудад ихэд дургүй байгаа аж.
Энэ талаар нэгэн эмэгтэй BBC-д ярилцлага өгөхдөө, "Энэ төвд байдаг 90 настай эмээ маань бий. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тэмцэж, сайн унтаж чадахгүй" гэжээ.