Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Иргэдийг эрт илрүүлэгт хамруулах хуваарь гарч, өрх, хорооны ахлагч нар мэдээллийг утсаар хүргэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний хооронд нэг жил үргэлжилнэ.

Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан. Хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой.

Эрүүл мэндийн ердийн, үндсэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Эрүүл мэндийн асуудал үүссэн, өвчнөө оношлуулах шаардлага гарсан нөхцөлд урьдын журмаар аль ч эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой. Эрт илрүүлэгтэй үндсэн тусламжийг хольж болохгүй. Мөн үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүйн тулд иргэн хоёр өдөрт бүх шинжилгээнд хамрагдах зарчимтай ажиллана. Тухайн хоёр өдөр нь зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Түүнчлэн нэг эрүүл мэндийн байгууллагад иж бүрэн шинжлүүлэх хэрэгтэй.

Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно. Дугаараар, тухайн хуваарьт өдрөө шинжилгээнд хамрагдах нь нэн чухал.

НЭМГ-аас шинжилгээнд хамрагдах иргэдэд зөвлөмж бэлдсэн. Түүнчлэн шинжилгээнд тодорхой бэлтгэлийг хангасны дагуу эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдвал хариу 100 хувь гарна. Эргэлзээтэй, олон дахин шинжилгээ өгч, чирэгдэл гарахгүй" гэлээ.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтжээ.

Японы Гадаад хэргийн сайд Ё.Хаяши өнөөдөр манай улсад АЙЛЧИЛНА
Японы Гадаад хэргийн сайд Ё.Хаяши өнөөдөр манай улсад АЙЛЧИЛНА
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.