Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, энгийн амьдралд шилжсэн, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, хилийн боомтуудын асуудалд онцгойлон анхаарч тохиролцоонд хүрч боомтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг ОУВС тодотголоо.
ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчид "Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал гэж тэд үзэж байна. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаа" гэв.