Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕП Б.Жаргалсайхан: Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх аргагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Уг асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэж түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргаад буй юм. Одоо энэ санал дүгнэлтийг холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байна. Үүний дараагаар Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтээр санал хурааж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан санал дүгнэлттэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна л даа. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирээд байгаа юм. Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх арга байхгүй. Би уржигдар 42 хүнийг яллагдагчаар татагдсан байна гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр 43 хүн яллагдагаар татагдсан байна. Яг прокурорын зөвшөөрөлтэй Хөгжлийн банкны хэрэг дээр битүүмжлэх, үзлэг, нэгжлэг зэрэг бүх процесыг хийх 202 зөвшөөрлийг өгсөн байна. Одоо гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ саад болох талтай. Гэхдээ гишүүдийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг бүрэн шийдэж дуусаагүй байна" гэв.

Б.Баяр

Г.Занданшатар: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайд битгий хуралдаан үймүүлээд байгаарай
Г.Занданшатар: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайд битгий хуралдаан үймүүлээд байгаарай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.