Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ ОУВС-гаас Хөгжлийн банкыг татан буулгах ёстой гэсэн зөвлөмж өгсөн талаар мэдээлэв.
Тодруулбал, Хөгжлийн банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай институц тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн зөвлөжм өгсөн. ОУВС ингэж хэлж байна гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд ийм мессэж хүчтэй очиж байгаа. Иймээс энэ онд балансаа сайжруулах, хэвийн байдалд нь оруулж чадна гэдгээ харуулахын төлөө хичээж ажиллана" гэлээ.
Мөн тэрбээр "Хөгжлийн банкны эргэн төлөлт 201 тэрбумд хүрсэн. Мөн "Кью Эс Си" компани өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг төлж барагдуулахаа бидэнд мэдэгдсэн. Ингэснээр 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн хуримтлал бий болсон гэсэн үг. Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарсан нь 2 бондын асуудал бий.
Евро бонд 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх 500 сая доллар. Одоо ханшаар 1.5 их наяд төгрөг.
Нөгөөх нь 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх 30 тэрбум иен буюу Самурай бондын өр байна" гэсэн юм.