Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид цахим хуудаснаа "Гэр бүлийн баталгааг нь УБЕГ нууцаар хүчингүй болгосон, мөн Т.Ганболд нь түүнийг хүүхдүүдтэйгээ гадаадад амьдарч байх хугацаанд жүжигчин Ц.Алдартаймаа уулздаг байсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Харин уг асуудалд жүжигчин Ц.Алдармаа тайлбар өглөө. Тэрбээр "Намайг айл гэр үймүүлсэн гэх маш их дайралт ирлээ. Намайг дэмждэг, дэмждэггүй маш олон хүн байдаг байх. Би тэр болгонд тэр өгөөд байж чадахгүй.
Намайг аль жаахан байхаас авахуулаад л хүмүүстэй холбоод суулгаад, салгаад л хэл аманд оруулж дайралт хийдэг байсан. Би нэг ч удаа "Би тэгээгүй" гэж тайлбар хийж яваагүй. Харин энэ удаад дэндлээ. Мэдээллээ нягталж байвал зүгээр юм. Би чинь хувьдаа амьдралтай хүн шүү дээ.
Нэг хэсэг Рүүкий гээд залуутай холбосон, Ганбаатай маань суулгаад салгасан. Бараг таарсан хүн болгонтой л холбох юм. Би тоохгүй байж болно. Энэ холбогдож байгаа хүмүүсийн цаана амьдрал бий шүү дээ.
Яагаад намайг салсан нийлсэн амьдралдаа татаж оруулаад байгаа юм бэ. Монголд шүүх цагдаа байхаа больчихсон юм уу. Хүний эрх гэж байхаа больсон уу. Би чинь хүний эх хүн. Хүний хань болоод явж байгаа хүн шүү дээ. Зүгээр байгаа хүн рүү ингэж дайралт хийж болох уу. Дуртай нь пост хийгээд л. Яг үнэндээ та нар хүний амьдралыг шүүхгүй шүү" гэжээ.