“Налайхчуудын нээлттэй групп” цахим хуудсанд нярай хүүхдийг эцэг эх нь гудамжинд үлдээсэн талаарх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, эцэг эх нь архидан согтуураад хоорондоо маргалдаж, улмаар бага насны хүүхдээ 30 гаруй минут гудамжинд газар хэвтүүлсэн гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл уг мэдээлэл цацагдсаны дараа Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 4 сартай Хүүхдийг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн үзлэгт хамруулсан байна. Улмаар нярайг “Хүүхдийн тусламжийн утас 108” төвийн дэргэдэх хүүхдийн Түр хамгаалах байранд хүлээлгэн өгч, эцэг, эхийг нь эрүүлжүүлэх саатуулах байранд хүргүүлсэн аж.