Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсаал, цуглааны үеэр бэртэж гэмтсэн албан хаагчидтай уулзжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд
Гэрэл зургийг Mpa.mn-ий архиваас

Иргэдийн зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд буюу энэ сарын 07-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал зохион байгуулсан. Энэхүү жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.

Жагсаал, цуглааны үед зарим иргэд төрийн байгууллага, алба хаагчийн хувь ёсны шаардлагыг үл биелүүлсний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн 8 алба хаагч хүнд болон хөнгөн гэмтэж, бэртсэн. Тухайлбал, алба хаагчдын толгой хагарч, гар, хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирч, нэг алба хаагч яаралтай мэс заслын тусламжийн үйлчилгээ авч, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн алба хаагчидтай Хууль зүй, дотоод хэргийн сайд өчигдөр биечлэн уулзаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн аж.

МХЕГ: Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg нянгаар халдварлагдсан байж болзошгүйг сэрэмжлүүлж байна
МХЕГ: Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg нянгаар халдварлагдсан байж болзошгүйг сэрэмжлүүлж байна
 
МЭДЭГДЭЛ: Эрдэс баялгийн салбарын эсрэг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй мэдээлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж байна