Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Засгийн газрын багц хуулийг Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлттэй уялдуулан өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газарт хоёр яам шинээр байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдууд нь томилогдоогүй байгаа. Уг томилгоо хэзээ хийгдэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр "Надад зарчмын байр суурь байна. Сайд нь олдохгүй учраас томилоогүй асуудал биш. Үндсэндээ хоёр яам өмнө нь агентлаг байсан. Өмнөх Эдийн засаг хөгжлийн яам Сангийн яамтай үл ойлголцсоноос татан буугдсан. Тиймээс тодорхой хэмжээнд бэхжих, Сангийн яамтай ойлголцох хүртэлх хугацаанд Сангийн сайд хариуцаад яам бүрт байгаа шилдэг боловсон хүчнийг татаж байгаа. Та бүхэн анзаарсан бол дэд сайдаар нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан С.Наранцогт ажиллаж байгаа. Энэ нь хөгжлийн бодлогыг Эдийн засгийн яам барьдаг, сангийн бодлогыг Сангийн яам авч явдаг, хоорондоо өрсөлдөөнгүй, чиг үүргийн давхардалгүйгээр байх ажлыг Сангийн сайдаар хийлгүүлэх нь цаашдаа урт удаан оршин тогтноход хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Цахим хөгжлийн яамны тухайд эрх зүйн томоохон шинэчлэл нь Хууль зүй дотоод хэргийн яаманд явж байгаа. Тиймээс хуулийн багц асуудал шийдэгдэж, бүтэц хийгдэх хүртэлх хугацаанд ингэж явах нь цаашид урт хугацаанд оршин тогтноход хэрэгтэй. Энэ жилдээ хоёр яам бодлого, боловсон хүчний асуудлаа бэхжүүлнэ.

Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэж харна. 1990 оноос хойш явсан. Зарим нь Зөвлөлт холбоот улсын хуучин бүтцээрээ явж байна. Зарим нь Барууны Германыг хуулбарласан. Ачаалал харилцан адилгүй явж байна. Тиймээс хөндлөнгийн том үнэлгээ хийгдэж байна. Сингапур улстай хамтарч ажиллахаар гэрээ контакт хийж байна. Засгийн газрын багц хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан өргөн барина " хэмээлээ.

УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх “D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ
УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх “D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.