Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банканд байгаа төрийн өмчийн чанаргүй зээлийг төрд шилжүүлнэ гэж байхгүй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөгжлийн банканд буй төрийн өмчит компаниудын 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх санал гарсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр "Хөгжлийн банканд буй төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг төсөв рүү шилжүүлнэ гээд яриад байна. Үүнийг март. Ийм санал хаана ч ирээгүй. Хөгжлийн банкны удирдлагууд ийм санал албан ёсоор тавиагүй.

Энэ зээлүүдийг анх олгоход төсвийн баталгаа гаргаагүй учир эрхзүйн зохицуулалт байхгүй. Хоёр зарчим л ажиллана. Анх ямар зарчмаар авсан юм, тэрүүгээр нь шахна. Хариуцлага хүлээлгэнэ. Хоёрдугаарт, хуулийн дагуу авсан эсэхийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэх ойлголт байхгүй" хэмээлээ.

ОБЕГ: Гал түймрийн улмаас 2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан
ОБЕГ: Гал түймрийн улмаас 2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан
 
ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.