Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг иргэдтэйгээ хамт даваад гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар хариуцлага хүлээж огцрох уу гэдэг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр "Би авлигатай тэмцэх тэмцэлд бууж өгөхгүй. Түүнээс биш Засгийн газар хэн нэгний хэлж байгаагаар огцроод байдаг субъект биш. Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1.5 жилийн настай олон арван Засгийн газар үйлдвэрлэсэн. Засгийн газар цаашдаа тогтвортой ажилладаг. Сонгодог парламентын засаглал руу ороосой гэдэг байр суурьтай байдаг. Би бууж өгөхгүй. Хүнд нөхцөл байдлаа иргэдтэйгээ хамт даваад гарна" хэмээлээ.

Х.Баттулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлжээ
Х.Баттулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлжээ
 
ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.