Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Манай улс өнгөрсөн хугацаанд архины зохисгүй хэрэглээг дэмжсэн бодлогыг барьж ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлигтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан "Архи согтууруулах ундаа тал дээр цогц бодлого явуулах ёстой. Архины зохисгүй хэрэглээ, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үр дүнтэй арван аргыг цогц байдлаар хэрэглэх, залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. 38-40 градустай согтууруулах ундаа нь хүний мэдрэлийн эсийг үхүүлдэг, богино хугацаанд биеэ хянах чадваргүй болгодог. Архи согтууруулах ундааны хатуулаг, савлалтын эзлэхүүн, нэгж доод үнэтэй холбоотойгоор татварын тогтоодог бол манай улсад ердөө гурав ангилдаг. Манай улсын онцгой албан татварын ангиллаар явж байгаа улс дэлхийд өөр байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг дэмжсэн бодлогыг барьж ирсэн. Архидалттайгаа тэмцэх хэрэгтэй. Үүний тулд тархинд нь суулгах ёстой" гэлээ.

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарынхаа хамт мэдээлэл хийж байна
ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарынхаа хамт мэдээлэл хийж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.