Үйлдвэрлэгчид хүний нөөцийн дутагдалтай байгаагаа Ерөнхийлөгчид уламжлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Миний гутал” ХХК болон “Өндөр уртын буян” ХХК-иудын гутлын үйлдвэрүүдтэй танилцжээ. Дотоодын арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компаниуд малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Үйлдвэрлэгчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон ХХААХҮ сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт үндэсний үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөц дутагдалтай байгааг танилцуулсан байна. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төрөөс хүний нөөцийг сургаж бэлтгэх, дадлагажуулах чиглэлд нэгдсэн бодлого гарган, хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ.

"Цагаан алт" хөтөлбөрийн үр дүнд:

-Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болгоно.

-Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болгоно.

-Арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болгохоор зорьж байна.

“Б.Жавхлан сайд аа, та “Нүүрсний үнэ унахгүй, би хар толгойгоороо хариуцъя“ гэж байсан. Харин одоо үнэнтэйгээ нүүр тулж байна“
“Б.Жавхлан сайд аа, та “Нүүрсний үнэ унахгүй, би хар толгойгоороо хариуцъя“ гэж байсан. Харин одоо үнэнтэйгээ нүүр тулж байна“
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!