Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ: Төрийн байгууллагууд баяр ёслолын арга хэмжээнд архи согтууруулах ундаа хэрэглэхийг ХОРИГЛОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлигтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргаж байна. Тодруулбал, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Эрүүл Монгол" хөтөлбөрийг боловсруулж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосугай.

  • Онцгой албан татварын шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 градусын хатуулагтай архи согтууруулах ундаанд жил бүр 2 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд таниулах соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах
  • Төрийн байгууллагуудын зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай архи согтууруулах ундааг хэрэглэхийг хориглох
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах
  • Их, дээд сургууль, МСҮТ, коллеж, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт архины хор уршиг ба түүнээс гарах сөрөг нөлөөг таниулах агуулгыг оруулах зэргийг тусгалаа.
С.Амарсайхан: Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, 2-3 удаа согтуугаар жолоо барьсан хүн одоо ч замын хөдөлгөөнд орж байна
С.Амарсайхан: Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, 2-3 удаа согтуугаар жолоо барьсан хүн одоо ч замын хөдөлгөөнд орж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.