Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, 2-3 удаа согтуугаар жолоо барьсан хүн одоо ч замын хөдөлгөөнд орж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зөрчлийн хуулийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудалд хариуцлага тооцсон байна. Тэгэхээр энэ хууль ерөөсөө замын хөдөлгөөнд зориулсан хууль л болчихоод байна. Агуулга, хэрэгжилт, тоо баримт, амьдрал дээр хэрэгжиж байгаа талаасаа. Хуулийг бид хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хариуцлагын тогтолцоогоо хэрхэн сайжруулах вэ.

Зөрчлийн хуулиар 10 удаа торгуулчихаад, 2-3 удаа согтуугаар машин жолоодчихоод өнөөдөр хүртэл замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа асар олон иргэн байна. Хувь хүний нэр хүндтэй холбоотой учраас одоохондоо нэр устай нь зарлах боломж алга. Иргэн цагдаа хоёрыг хооронд нь алалцуулсан хууль болчихоод байна" хэмээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шатахуун, мах, гурилын хомстол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шатахуун, мах, гурилын хомстол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх хуулийн төсөл өргөн барьж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.