Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Барилгын гадна талбайг халтирч гулгах материалаар хийсэн байгууллагыг Зөрчлийн хуулиар ТОРГОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зөрчлийн хуулинд орж буй шинэ заалтыг дэмжиж байна. Тодруулбал, 12 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн" бол гэдэг зөрчлийг оруулж ирсэн байна. Үүнийг дэмжинэ. Ихэнх газрууд халтирч унадаг муу материалаар хийсэн байдаг. Өвөл маш аюултай. Настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий хэл, эв эрүүл залуу хүн хүртэл унаж бэртэхээр коток шиг замтай. Тиймээс энэ асуудлыг Зөрчлийн хуульд оруулж байгааг дэмжиж байна. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Одоо барьчихсан замуудыг хуулж авах уу" гэлээ.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Г.Ганболд "Зөрчлийн тухай хууль 2018 оноос хойш хэрэгжиж байна. Хууль дүрмийг сайтар сахиж хэрэгжүүлж байж буурах ёстой бол манайх нэмэгдээд л байна. Гудамж талбайд хальтрах материал хийсэн бол торгодог байдал руу шилжинэ. Гэхдээ энэ нь хууль хэрэгжсэнээс хойш мөрдөгдөөд явна. Өмнө нь баригдсан газруудыг яах эсэх нь Нийслэлийнхэн хариуцах байх" хэмээлээ.

ХХААХҮЯ: 4.3 мянган тонн бордоог ОХУ болон Узбекистан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн
ХХААХҮЯ: 4.3 мянган тонн бордоог ОХУ болон Узбекистан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.