Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах“ заалт нь ҮХ зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг ХЗБХ дэмжсэнгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өнгөрсөн 11-р сард Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж УИХ-д хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл дээрх дүгнэлтийг дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонх нь дээрх дүгнэлтийг дэмжсэнгүй. Одоо харин УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэнэ.

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.