Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Д.Сумъяабазар төрийн мөнгийг зээл хэлбэрээр авч ашиглачихаад, эргэн төлөлтөө хийгээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдэлд Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Эрдэнэс Монгол" компани нүүрсний экспорт зогссон үед Гашуунсухайтын замыг худалдаж авахдаа Хөгжлийн банкнаас 177.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүний дараагаар 2016 онд 35, 2017 онд 72, 2018 онд 80, 2019 онд 80, 2020 онд 35, 2021 38 тэрбум төгрөгийг тус замаас хураамжийн орлогоор олсон. Нүүрс тээврийн машин бүрээс нэг рисээс нь 250-350 мянган төгрөгийг авдаг. 340 гаруй тэрбум төгрөгийг орлогоороо төлнө гэж авчихаад төрийн компани нь өөрөө зээл авчихсан хэр төлөөгүй. Бусад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулахад маш том гэмт хэрэг. Гэтэл Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд яагаад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээхгүй байгаа юм.

Хоёрдугаарт, 2016-2020 оны хооронд Уул, уурхайн сайдаар ажиллаж байсан. Түүний хувь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж Эрдэнэт үйлдвэрийн газрын 44 тэрбум, "Эрдэнэс Таван толгой" компанийн 27 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг зэрэг төрийн 114 тэрбум төгрөгийг хувийн банкиндаа байршуулж, 30 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа зээл болгож авсан. Банкинд байршуулсан мөнгөнөөсөө хувьцаа эзэмшигчид нь зээлж авсан мөртлөө эргэн төлөлтөө хийгээгүй. Энэ мэт бусармаг ажиллагаа байна. Үүнийг шалгуулахаар 2021 оны наймдугаар сарын 7-нд АТГ-д өргөдөл гаргаж өгсөн боловч одоо хүртэл хариу ирээгүй" гэх мэдээллийг өглөө.

ЭМЯ: 127 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 127 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.