Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-наас бүртгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны 04 сарын 25-28-ны өдрүүд бүртгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 3 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

✓ 18- 39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-аас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);

✓ Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

✓ БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

✓ Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

✓ Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

✓ Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

✓ Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

✓ Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх

Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.6.24~2024.6.23/ буюу эхний нэг жилийн байрших хугацаанд ажлын санал ирээгүй бол 2 дахь жилийн байрших сунгалт хийлгэх хүсэлтийг биеэр болон утсаар гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Долоо хоногийн дотор зам тээврийн ослоор 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ
Долоо хоногийн дотор зам тээврийн ослоор 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ
 
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал  хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.