Ардчилсан намын бүлгээс УИХ-д Хяналтын түр хороо байгуулах саналыг гаргасан байна. Уг саналыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкнаас гарсан 1,7 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд байна. 2023 онд 800 сая ам.доллар төлөх ёстой. Харин өнөөдрийг хүртэл Хөгжлийн Банк ард түмний хүлээсэн шиг байж чадсангүй. Анх сансрын хөлгөөр нисэх хэмжээний юм ярьж зээл авсан зарим хүн өнөөдөр шүдний чигчлүүр ч үгүй болсон. Энэ асуудал татвар төлөгчдийн нуруунд дээр буух эрсдэл үүссэн.
Тиймээс хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах. Хяналтын түр хороог байгуулах санаачилга гаргаж байна. Энэ саналыг маань зургаан гишүүн дэмжиж гарын үсэг зурлаа. 19 гишүүн хүрвэл Хяналтын түр хороог байгуулна" гэлээ.