Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Д.Дэлгэрсайхан: “Маск“ продакшн-ы хамт олон минь надад үнэхээр их тусалж, дэмжиж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

"Маск продакшн"-ы жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүндээр өвчилж, тэрбээр охиныхоо эмчилгээний зардлыг олохоор орон нутгаар тоглолт хийж байгаа аж. Харин түүнд хамт олон нь туслахгүй байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэд ихээхэн шүүмжилж буй. Тэгвэл уг асуудалд жүжигчин Д.Дэлгэрсайхан албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Би орон нутгаар тоглолт хийгээд явж байгаа. Энэ нь охиныхоо эмчилгээний зардалд зориулж буй хандивын тоглолт юм. Зарим нэг мэдээллийн сайтаар буруу "Маск"-ын жүжигчид Дээгийдээ тусалсангүй гэх ташаа мэдээлэл явж байна. Үгүй. Тийм зүйл байхгүй. Манай хамт олон бүгд тусалж байгаа. Сумаас сумдын хооронд явах, сумдад очоод байрлах зэрэг бүх зардлыг манай "Маск" продакшн ивээн тэтгэж байгаа. Мөн залуу жүжигчид маань надтай тоглож байгаа. Би хамт олондоо их баярлаж байгаа. Тоглолтыг маань үзэж байгаа үзэгчиддээ баярлалаа.

Охин маань ЭХЭМҮТ-д эмчлэгдэж байгаа. Би зүгээр байж байгаад хандив авмааргүй байна. Үзэгч олон түмнээ баясгаж, хөдөлмөрлөж охиныхоо эмчилгээний зардлыг олох гэсэн юм. Та бүхний сэтгэл үнэхээр том дэм шүү" гэлээ.

Улаанбаатар хот анх удаа тусдаа стандарттай боллоо
Улаанбаатар хот анх удаа тусдаа стандарттай боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд