Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот анх удаа тусдаа стандарттай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаан боллоо.

Хуралдаанаар, хотын стандарт батлах тухай, нийслэлийн судалгаа шинжилгээний хүрээлэн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт ХХК байгуулах тухай зэрэг 9 асуудлыг хэлэлцжээ.

Чуулганаар "ХОТЫН СТАНДАРТ"-ын эхний 9 бүлэг, 38 стандартыг баталлаа. Анх удаагаа Улаанбаатар хот тусдаа стандарттай болж байгаа юм. Тиймээс хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх нь чухал юм. Шинэ стандарт мөрдөгдөж эхэлснээр иргэдийн өмнө тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Жишээлбэл, явган хүний зам хийх материал нь маш тодорхой болох юм. Шинэ стандарт 2022.10.01-нээс мөрдөгдөж эхлэхээр тусгажээ.

Н.Учрал: Мэргэжлийн хяналтынханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх оюуны потенциал байхгүй
Н.Учрал: Мэргэжлийн хяналтынханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх оюуны потенциал байхгүй
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.