Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малайз, Вьетнам Орос-Украины мөргөлдөөний асуудалд төвийг сахихаар тохиролцжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Малайз, Вьетнам улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжихгүй байхаар тохиролцсон тухай Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб сэтгүүлчдэд мягмар гарагт мэдээлжээ.

Тэрбээр Вьетнамд хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Малайзын Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр, тэрбээр “Вьетнамын Ерөнхий сайд Фам Винь Чинтэй Орос-Украины мөргөлдөөний талаар хэлэлцэж, талууд энэ асуудалд төвийг сахихаар тохиролцжээ”.

“Оросын эсрэг хориг арга хэмжээний тухайд бид эдгээр хоригийг, ерөөс аливаа нэг талын хориг арга хэмжээг дэмжихгүй. Бид зөвхөн НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрнө” гэж Ерөнхий сайд хэлсэн байна.

Исмаил Сабри Яакоб мөн Малайз улс "ямар ч тусгаар улсын эсрэг гадны түрэмгийллийн асуудалд буулт хийхгүй" гэж мэдэгджээ.

"Бид ийм түрэмгийллийг дэмжихгүй, гэхдээ бид хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Бид Украины хямралыг дипломат арга замаар шийдээсэй гэж хүсэж байна" гэж тэрбээр хэлсэн байна.

С.Одонтуяа: Эрүүл мэндийг сахин хамгаалахаар хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийн төслийг өргөн барьж байна
С.Одонтуяа: Эрүүл мэндийг сахин хамгаалахаар хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийн төслийг өргөн барьж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.