Төгрөгийн ханшийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая доллар давж байна. Ерөнхийдөө гуравдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспортоос илүү импорт их байна гэсэн үзүүлэлт. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн.
Өнгөрсөн онуудад Монгол Улс жил бүр 35 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн жил 16 сая тонн буюу хоёр багыг экспортолсон. Хэдийгээр түүхий эдийн үнэ сайн байгаа ч нүүрсээ гаргаж чадахгүй байна. Хорио цээрийн дэглэм их нөлөөлж, орлого олох боломжийг хааж байна. Энэ нь валютын ханшид дарамттай байдал бий болгож байна.
Он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс бага байгаа. Импорт их хэмжээгээр өсч байгаа. Ялангуяа нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй байна. Импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэглээний бараанд хүнс, суудлын автомашин зэрэг орно. 2021 онд нийтдээ 7.9 тэрбум долларын импорт хийсэн. Үүний 30 хувь нь хэрэглээ буюу 500-600 сая доллар нь суудлын автомашин буюу тансаг Ланд круйзер 300, лексус гэх машинууд байна. Энэ нь 2022 онд өсч, тодорхой хэмжээний дарамтыг үзүүлж байна. Тиймээс Монголбанкны зүгээс Засгийн газар, УИХ гэх мэт шийдвэр гаргах байгууллагууддаа хэмнэж болох зардлууддаа арга хэмжээ авч, ялангуяа тансаг хэрэглээний импортыг багасгах арга хэмжээ авах саналаа тавьж байгаа" гэлээ.