Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс бага тойруу дахь автомашин ачилтын төлбөрийг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьжээ.
Тодруулбал, НИТХ-ын гуравдугаар сарын 24-ны хуралдаанаар хэлэлцэж батлах аж. Энэ тухай Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн "Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг гэхчлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэрнээс өм цөм, наана цаана хийх боломжгүй.
Зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох асуудал байна. Зогсоолын төлбөрийг шинэчилж байна. НИТХ-аар хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой" гэж байв.