Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мөнхбаяр: Монголбанк валютын лимит тогтоодоггүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хаврын сезонтой холбогдуулан ханшийн эрэлт огцом өссөн. Харин түүнтэй дүйцэхүйц нийлүүлэлт орж ирээгүйн улмаас богино хугацааны эрэлт нэмэгдэж доллар хомстсон юм. Үүний дүнд ам.долларын төгрөгтэй харьцах ханш хэдийн 2900 төгрөг даваад байгаа. "Найман шарга" валют арилжааны төвөөс энэ талаар тодруулахад "Банкнууд доллар арилжихгүй байгаа тул найман шаргат долларын хомстол үүссэн, ямар ч доллар байхгүй. Харин 2930 төгрөгөөр худалдан авалт хийж байгаа" гэсэн юм.

Харин энэ талаар Монголбанкнаас тодрууллаа. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Хэлтсийн захирал П.Мөнхбаяр "Төв банк болон банкны тухай хуулиар Монголбанк бусад арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Өөрөөр хэлбэл, бид дуудлага худалдаагаар банкуудад валют өгсөн ч түүнийгээ цаашаа хэнд хэдийг өгөх вэ гэдэгт Монголбанк ямар нэг хязгаарлалт, чиглэл өгдөггүй.

Банкууд өөрсдөө арилжаагаа хийгээд явдаг. Сүүлийн үед иргэдээс Монголбанк валют зарахгүй "лимит" тогтоосон гэх гомдол ирэх болсон. Гэтэл манай зүгээс ямар нэг валютын хязгаарлалт тогтоодоггүй. Энэ бол ташаа мэдээлэл. Энэ хүрээнд бусад арилжааны банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэдгийг хэллээ.

Дахин сануулахад “ Найман шарга”-т үүссэн үнийн мэдээллээр зах зээлд хүлээлт үүсгэж байгаа нь асар буруу юм. Учир нь “Найман шарга” зах манай улсын валютын зах зээлийн дөрөв хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээс жижиг зах зээлийн “дамлаж” буй өсөлтөөс ханшийг төсөөлөх нь өрөөсгөл гэдгийг санахад илүүдэхгүй.

Залуу жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ
Залуу жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.