
Ноён “ногоон”-ы төгрөгтэй харьцах ханш тасралтгүй чангарсаар 3610 төгрөгтэй тэнцээд байсан бол сүүлийн хоёр хоног суларч өнөөдрийн байдлаар 3605 төгрөгтэй тэнцээд байна. Валют арилжааны гол төв болох “Найман шарга”-д 10:45 цагийн байдлаар нэг ам.долларыг зарж буй үнэ нь энэ байлаа. Мөн ам.доллар авах үнэ 3596 төгрөгтэй тэнцэж байгаа нь авах, зарах үнэ 54 төгрөгийн зөрүүтэй арилжиж буй юм.
Манай улсын хувьд хоёр ханштай явж ирсний нэг нь "Найман шарга" төв бол Монголбанканд нэг ам.долларын нэрлэсэн ханш мөн чангарсаар 3579 төгрөгт мөрдөгдөж байна. Хэдий сүүлийн хоёр хоног тогтвортой байгаа ч он гарсаар нэрлэсэн ханш 59 төгрөгөөр чангарсан нь энэ юм. Гадаад валютын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгт суларч байгаа нь үнийн өсөлтөөр дамжин инфляцыг хөөрөгдөх эрсдэл бий.