Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Капитал банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг нь ГҮТГЭЛЭГ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Капитал банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл нь гүтгэлэг гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдэгдлээ. Тэрбээр "2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн “Өглөөний сонин”-ы Пүрэв гарагийн дугаарт "Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Капитал банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан" гэх мэдээ гаргаж олон нийтэд түгээсэн байна. Энэ мэдээ нь ор үндэслэлгүй, худал болохыг УИХ-ын гишүүн, НББХ-ны даргын хувьд Монгол банкны зээлдэгчдийн мэдээллийн сангаас шүүлт хийлгэхэд миний нэр дээр болон хамаарал бүхий хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн зээл, зээлийн өр төлбөр байхгүй болохыг баталсныг үүгээр МЭДЭГДЭЖ байна.

Өглөөний сонины энэхүү нийтлэлийг Эрүүгийн хуулийн 111 дүгээрт заасан “ГҮТГЭХ” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж Эрүүгийн цагдаагийн газарт болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, гүтгэсэн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх болно.

Иймд “Өглөөний сонин”-г гүтгэлгийн нийтлэлээ залруулж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хийхийг анхааруулж байна" хэмээжээ.

Н.Түвшинбаярын цагдан хорионы саналыг энэ сарын 14-нд хэлэлцэхээр боллоо
Н.Түвшинбаярын цагдан хорионы саналыг энэ сарын 14-нд хэлэлцэхээр боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд