Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярын цагдан хорионы саналыг энэ сарын 14-нд хэлэлцэхээр боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Харин түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд уг хугацааг сунгах эсэхийг өнөөдөр шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар цагдан хорионы шүүх хурлыг энэ сарын 14-нд хэлэлцэхээр товложээ.

Сануулахад, Тэрбээр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд Э.Энхбат начин олон сарын турш ухаан оролгүй БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо орсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр нас барсан билээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд