Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар гэж ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсан. Ингэхдээ тус халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвдөж байгаа ба ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Өнөөдөр /2022.03.11/ ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн томуугийн тасгийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан "Менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин 50 хувьтай. Насны хувьд 4 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд бүртгэгдсэн. Менингококкт халдвар нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сарыг дуустал үргэлжилэх буурах зүй тогтолтой. Оргил үе нь 3 болон 4 дүгээр сарууд байдаг" гэлээ.

Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн 122 дугаар сургууль “Жишиг, эко“-д тооцогдож байна
Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн 122 дугаар сургууль “Жишиг, эко“-д тооцогдож байна
 
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.