Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Гадаадын иргэд Монгол Улс руу агаарын болон авто замын боомтоор зорчих бүрэн боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Засгийн газрын 2021 оны 386 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын хилийн авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг мөн өдрөөс цуцлав. Ингэснээр гадаадын иргэд Монгол Улс руу хилийн агаарын болон авто замын боомтоор зорчих бүрэн боломжтой болж байгаа юм.

Монгол Улстай хиллэдэг Орос, Хятадын хилийн авто замын боомтын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хоёр хөршийн дотоодын шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул зохих шаардлагыг хангаагүй манай улсын иргэд авто замаар эдгээр улс руу зорчих боломжгүйг анхаарна уу.

ФОТО: Энхтайванд уриалсан “No war” ЖАГСААЛ боллоо
ФОТО: Энхтайванд уриалсан “No war” ЖАГСААЛ боллоо
 
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.