Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитал банкны 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг НДС-ийн өр төлбөрт авахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд татан буугдсан Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр тус банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Үүнтэй холбогдуулан өчигдөр /2022.02.23/ нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралджээ. Ингэхдээ “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудлыг авч хэлэлцжээ. Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталсан байна. Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Ташрамд дурдахад, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн аж. Мөн өнгөрсөн хугацаанд 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн авлага үлдээд байсан юм.

Украин Оросын дайралтад бэлэн гэдгээ зарлан онц байдал зарлалаа
Украин Оросын дайралтад бэлэн гэдгээ зарлан онц байдал зарлалаа
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.