Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортын чиглэлийн ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дэлхийн банкнаас 2016 оноос хойш хэрэгжүүлж буй "Монголчуудын экспортыг дэмжих төсөл"-ийн энэ оны зорилтыг танилцууллаа. Дэлхийн банкнаас уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжих зорилгоор уг төслийг эхлүүлж байсан. Энэ жилийн хувьд ЖДҮГ-тай хамтран ажиллах юм.

Ингэснээр экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх юм. Энэхүү буцалтгүй тусламжид өмнө жилийн борлуулалтын орлого нь 150 сая төгрөг хүрсэн, 24 сар үйл ажиллагаа явуулсан болон одоо 12 сар ажилласан, 50 сая төгрөгийн орлоготой ААН хамрагдах боломжтой. Мөн ХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх, улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.

Украины хямралаас үүдэн газрын тосны үнэ нэмэгдлээ
Украины хямралаас үүдэн газрын тосны үнэ нэмэгдлээ
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ