Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа. Мэдээллийн эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли "Дэлхийн эдийн засгийг хэт өндөр хэлбэлзэл, тодорхой бус байдал гэж тодорхойлохоор байна. Тиймээс одоогийн нөхцөлд хамгийн тодоор тавигдах нөхцөл нь эдийн засгийн бат бэх байдлыг хадгалах, Монголын эдийн засгийг хүрээлэх гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглах юм. Энэ зорилгоор Монголын эдийн засгийн тойм тайланг жилд хоёр удаа боловсруулдаг" гэлээ.
Тайланд дурдсанаар, төрийн болон улсын байгууллагуудын хэрэглээ энэ оны эхний есөн сард өндөр гарсан нь уул уурхайн салбарын орлогын өсөлт, хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого өндөр байсантай холбоотой төсөв ашигтай гарчээ.
2023 онд мөн адил ийм үзүүлэлттэй байж. Гэвч нэг зоосны нөгөө тал шиг нүүрс, зэсийн экспортын орлого нэмэгдсэн ч импортыг өдөөж буйг тодотгов.
Учир нь, төлбөрийн тэнцлийн гол үзүүэллт болох барааны тэнцэл энэ оны эхний 9 сарын байдлаар 2023 онтой харьцуулахад тэн хагасаар буурсан үзүүлэлттэй байна. Шалтгаан нь, экспортын орлого нэмэгдсэн ч импортыг өдөөж зардал тэлж байгаа учраас барааны тэнцэл буурч, үүнийг дагаад төлбөрийн тэнцлийн дарамт эрчимжсэн дүр зурагтай гарчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!