Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн ээлжит дугаарыг танилцуулж байна. Энэ үеэр хөдөлмөр эрхлэлт болон өрхийн орлогын тайланг онцлов. Тодруулбал, энэ оны эхний хагаст хөдөлмөрийн зах зээл сэргэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин цар тахлын өмнөх түвшинд сэргэжээ. Нэг талаас өрхийн ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, цалингийн орлого сайжирсан учраас бодит орлогод нөлөөлжээ. Нөгөөталд, инфляци 2023 оны дундаж үетэй харьцуулахад 2024 онд буурсан буюу доогуур үзүүлэлтэд хадгалагдсан нь иргэдийн бодит орлогод нөлөөлж ирсэн учраас Төвбанк бодлогын хүүгээ гурван ч удаа бууруулсныг Дэлхийн банк тодотгов. Мөн инфляци буурсан шалтгааныг импортолж буй хүнс, шатахууны үнэ буурсантай холбоотой аж. Мөн махнаас бусад бараа үйлчилгээний үнэ тогтвортой байсан учраас инфляци төвбанкны зорилтот түвшинд хадгалагджээ.