АТГ: “Цахим эрүүл мэнд“ төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулсан БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг улсад эргүүлэн төлүүлж, зээлийн хүүг төсвөөс төлж байсныг зогсоожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.

АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Taihan Cable & Solution" компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоон, тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоожээ.

Авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааг АТГ хэрэгжүүлснээр 2020 оноос хойш нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгоод байна.

“УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж, янз бүрийн тэтгэмж авах шаардлагагүй. Тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилбал хамгийн түрүүнд гарын үсэг зурна“
“УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж, янз бүрийн тэтгэмж авах шаардлагагүй. Тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилбал хамгийн түрүүнд гарын үсэг зурна“
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!